Женнифэр Анистон шиг харагдахын тулд жилд хэдэн төгрөг зарцуулах хэрэгтэй вэ?
Хэрвээ та Холливуудад ноёрхож буй хатдын нэг байсан бол сайхан харагдахын тулд хэдэн мянган долларыг ч хамаагүй гоо сайхандаа зарцуулах байсан нь мэдээж. Тэгвэл Холливууд дахь хамгийн нэр нөлөө бүхий оддын нэг Женнифэр Анистон жилд дунджаар гоо сайхандаа хэдий хэмжээний мөнгө зарцуулдагийг тооцож үзэцгээе.
‘Үс сайхан бол зүс сайхан‘ энэ зүгээр ч нэг гарчихсан үг биш шүү бүсгүйчүүдээ! Өнгөлөг сайхан үс таны гоо сайханг улам бүр тодруулдаг гэдэгтэй жүжигчин бүсгүй маань санал нийлдэг бололтой. Тэгвэл тэрээр үсээ зүгээр нэг тайруулахдаа 750$ харин үсэндээ тэжээл өгч, арчилгаа хийлгэхэд нэг удаадаа 400$ төлдөг гэнэ. Харин энийгээ 6 долоо хоног тутамд хийлгэдэг гэхээр жилд 9200$ болж байна. Энэ одоогийн ханшаар 22,604,422 Төгрөг болж байгаа юм. Зөвхөн үсэндээ л гэхэд тэрээр 22.6 сая төгрөг зарцуулдаг аж.
Харин нүүрэндээ тэжээл өгнө, массаж хийлгэнэ, түүгээр ч барахгүй коллагентэй эмчилгээ хийлгэж сард нэг удаадаа нүүрнийхээ өө сэвийг лазердуулахын тулд 2600$ төлдөг нь жилд 31200$ буюу 76,658,476 төгрөг болж байна.
Түүний өдөр тутмын будалт их энгийн боловч өртөг өндөртэй аж. Жүжигчин бүсгүй маань хэлэхдээ тэр Laura Mercier-ийн туяарсан лосьон (24$), Giorgio Armani-гийн нүүрний крем (64$), мөн Chanel-ийн хацар өнгөлөгчинд (66$) дуртай гэнэ. Тэрээр энэ будагнуудаа 3 сар тутамд буюу жилд 4 удаа авдаг бөгөөд тэр бүхэн нь нийлээд 616$ болж байгаа аж. Үүнийг монгол мөнгө рүү шилжүүлвэл 1,513,513 төгрөг.
Үүн дээр нэмэгдээд сар тутамд нэг Anastasia Soare-ын хөмсөгний харандаа (50$) авдаг ба үүнийг нэмээд үзвэл 1216$ буюу 2,987,714 төгрөгийг нүүрнийхээ будганд зарцуулдаг болж таарах нь.
Одоо харин барууны орны бүсгүйчүүдийн хамгийн чухал зүйлсийн нэг ‘ТАЧААНГУЙ БОРЛУУЛСАН АРЬС’. Женнифэр 2 долоо хоног тутамд 50$-аар бие борлуулах цацлага цацуулдаг гэнэ. Тэгэхээр жилд 1300$ буюу 3,194,103 төгрөг юм.