Том Хэнкс “УАЗ-452” фургоноор аялана

2017 оны 3 сарын 13

Холливудын 60 настай од Том Хэнкс өөрийн “Instagram” хуудсандаа ЗХУ-д үйлдвэрлэж байсан “УАЗ-452” фургоны дэргэд авахуулсан зургаа тавиад доор нь “Би ийм машинтай боллоо. Удахгүй аялалд гарна” гэж бичжээ. Түүний “Instagram” руу орсон олон зуун мянган хүн содон машин авч түүгээрээ аялалд гарахаар болсонд нь амжилт хүсчээ.  Гэтэл Том Хэнкс Унгарын нийслэл Будапештын гудамжинд “УАЗ-452” фургоныг хараад зүгээр л хажууд нь зургаа авахуулаад хошигносон тайлбар бичсэн аж. Сонин содон хуучны машины хажууд зургаа авахуулах нь алдарт жүжигчний нэгэн хобби гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41563
0 эможи
keyboard_arrow_up