Бид яагаад "Марта-8"-ыг тэмдэглэх болсон бэ?

2017 оны 3 сарын 06

Тун удахгүй эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу Марта 8-ны өдөр тохиох гэж байна. Мартын 8-ны энэ өдөр эмэгтэйчүүдэд голдуу цэцэг бэлэглэж өгөх заншил тогтсон байдаг. Харин энэ баярыг тэмдэглэх уламжлал Эртний Ромоос эхтэй. Тэр үед эрчүүд нь гэргий нартаа бэлэг өгч, анхаарал халамж тавьдаг байжээ. Энэ өдөр боол эмэгтэйчүүд хүртэл бэлэг авдаг байсан бөгөөд тэд ганц энэ бдбр ажил хийхгүй байх боломжтой байжээ.

Харин Мартын 8-ны орчин үеийн түүх 1857 оны гуравдугаар сарын 8-ны өдрөөс эхтэй. Энэ өдөр Нью-Йорк хотноо нэхмэлийн үйлдвэрийн ажилчин эмэгтэйчүүд жагсаал зохион байгуулж, цалингаа нэмэгдүүлэх, ажлын нөхцөлийг сайжруулахыг шаардаж байжээ.

 

Анхны энэ жагсаал цуглаанаас бараг хагас зуун жилийн дараа буюу 1908 онд эмэгтэйчүүд эрхийнхээ төлөө дахин жагсчээ. Энэ үйл явдлаас нэг жилийн дараа энэ өдрийн "Эмэгтэйчүүдийн үндэсний өдөр" болгон зарлажээ. Харин 1910 онд Копенгаген хотноо болсон олон улсын эмэгтэйчүүдийн бага хурал дээр "Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр" болгон тэмдэглэх саналыг Клара Цеткин дэвшүүлсэн байна. Ингээд1911 оноос эхлээд энэ баярыг Европын хэд хэдэн оронд тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Орчин үед энэ баярыг Америк, Орос, Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэдэг болжээ. Түүнчлэн Узбекстанд эл өдрийг "Эхийн өдөр" хэмээн тэмдэглэдэг уламжлалтай юм байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
41402
0 эможи
keyboard_arrow_up