Өмнөд Солонгосын од RAIN хуримын зар түгээлээ

2017 оны 1 сарын 17

Өмнөд Солонгосын дуучин, бүжигчин, жүжигчин RAIN хуримын чимээ дуулгалаа. Солонгос охидын шүтээн, хамгийн хүсэмжит эрээр нэг бус удаа тодорч байсан RAIN найз бүсгүй Ким Тэ-хитэй гэрлэхээр төлөвлөсөн тухайгаа зарласан байна. “Би сайн нөхөр, гэр бүлийнхээ түшиг тулгуур нь байх болно” гэж гараар таталган бичсэн зурвасаа Rain Инстаграмдаа оруулжээ.

Хуримын товыг тодорхой зарлаагүй боловч Rain улс оронд таагүй үйл явдал тохиосон, эдийн засгийн байдал сайнгүй энэ үед хөл хөөр бололгүй, нам гүм, цомхон хуримын ёслол хийхээр төлөвлөснөө хэлжээ.

Өдгөө 35 настай Rain “Миний гэр” киногоороо Монголын үзэгчдийн “эчнээ” танил билээ. Түүний дурлалт бүсгүй Ким Тэ-хи 37 настай, Өмнөд Солонгосын телевизийн олон ангит цуврал кинонуудад бүтээсэн өхөөрдөм, ялдам эмэгтэйн дүрээрээ алдартай юм. Тэдний романс дөрвөн жилийн өмнөөс эхтэй. 2012 онд телевизийн сурталчилгаанд хамтран тоглох үеэр танилцсан хосууд тэр жилийн намраас болзож эхэлжээ.

С.ЦЭЛМЭГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
40043
0 эможи
keyboard_arrow_up