Загвар өмсөгч С.Сарнай сүй тавьжээ
Загвар өмсөгч С.Сарнай сүй тавьжээ. Түүнийг “Боловсрол суваг” телевизийн “Яг түүн шиг” шоуны оролцогч гэдгээр нь сайн таних биз. Авьяаслаг загвар өмсөгч бүсгүй сүй тавьсан тухайгаа өөрийн фейсбүүктээ бичжээ.
Загвар өмсөгч С.Сарнай нь өнгөрсөн аравдугаар сард Малайз улсад болсон “Miss and Mrs Asia Noble Queen” олон улсын тэмцээний тэргүүн титмийн эзнээр тодорсон билээ. Тэрбээр тус тэмцээнд түрүүлж, АНУ-д болсон “Miss&Mrs Asia USA” тэмцээний тусгай зочноор уригдан, АНУ-ыг зориод ирсэн байна
Ийн амжилт дүүрэн яваа загвар өмсөгч бүсгүйн хайртай залууг Б.Мөнх-Эрдэнэ гэдэг. Тэрбээр загвар өмсөгч, тамирчин гээд олон талын авьяастай нэгэн. Б.Мөнх-Эрдэнэ нь “FC Ulaanbaatar” багийн хамгаалагч байсан бөгөөд саяхнаас тус багаас өвлийн солилцооны цонхоор чөлөөт агент болж, хөлбөмбөгийн “Дэрэн FC” багт элссэн байна. Хос нэг хүүтэй.
Тэд хамтдаа рекламд тоглоно, загварын тайзнаа алхана. Ийн эрч хүчтэй залуу хосууддаа аз жаргал, сайн сайхныг хүсье.
А.СҮРЭН