А.Баярцэцэг шүүгчдийг будаатай цайгаар дайлжээ

2016 оны 12 сарын 06

Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах 66 дахь удаагийн “Miss World” тэмцээний оролцогчид тив тивээрээ хуваагдан өчигдөр хоолны шоунд оролцсон байна.

Ази тивийг төлөөлөн гоо бүсгүйчүүд Шри ланк алимтай пудинг, Энэтхэг тахианы масала, Индонез омлет, хонины сүүлтэй Монгол будаатай цай хийжээ. Манай улсаас оролцож буй “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг энэ талаар цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр, “Шүүгчид цайг маань амсаад их л бодлогширсон царайтай байснаа уулга алдаад ямар гоё юм бэ гээд дахин дахин уугаад л байсан. Дараа нь бүх охид ууж үзээд "Ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна гэж байсан" хэмээжээ.

Энэ тэмцээнд Карибийн тэнгисийн гоо бүсгүйчүүд нэгдүгээр байранд орж Ази тив хоёрдугаарт шалгарчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38764
0 эможи
keyboard_arrow_up