Гэр бүл салалтын улмаас Жоли жин хаяж 34 кг болжээ
2016 оны 12 сарын 01
Холливудын жүжигчин Анжелина Жоли гэр бүл салалтын улмаас стресст орж жин алдаж 34 кг болоод байгаа аж. Олны танил одын тухай Америкийн онлайн сонин Radar Online мэдээлсэн байна.
Найз нөхдийнх нь хэлснээр Жоли Холбооны мөрдөх товчоо /FBI/ хүүхдийн хүчирхийлэлд Брэд Питтийг буруутган мөрдөөгүй гэдгийг мэдэхдээ маш ширүүн байжээ. Жүжигчин тамхиар хоолоо бүрэн сольжээ.
Үүнээс болж хэт их тураалд орсноос Жоли эмчилгээнд явах болно гэдгийг үгүйсгэхгүй байгаа аж. Олны танил хос салсны улмаас Брэд Питт ч есөн кг жин хаясан гэжээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38623
0 эможи