Дэлхийн хамгийн хөгшин хүн өнөөдөр 117 нас хүрч байна

2016 оны 11 сарын 29

Дэлхий дээр мэдэгдэж байгаа хамгийн хөгшин амьд хүн болох Эмма Морано өнөөдөр 117 насны төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна. 

Гэхдээ тэрбээр төрсөн өдрийн бялуу идэх эсэхдээ эргэлзэж байгаа гэнэ. Учир нь, хамгийн сүүлд жижиг зүсэм бялуу идэхэд сайхан санагдаагүй аж. 

Тэрбээр 1899 оны 11 дүгээр сарын 29-нд Италид төржээ. Түүнийг Геннисийн Дэлхийн рекордын номонд одоо амьд байгаа дэлхийн хамгийн өндөр насалсан хүн гэж бүртгэсэн байдаг. 

Морано одоо Италийн хойд хэсгийн Вербаниа хотод Маггиоре нуурын хөвөөнд амьдардаг. Тэрбээр айлын найман хүүхдийн хамгийн том нь бөгөөд бүх дүү нараасаа удаан насалжээ. Тиймээс түүнтэй уулзаж, урт наслалтын нууцыг асуухаар Америк, Швейцарь, Австри, Турин, Милан зэрэг дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс ирдэг гэнэ. Түүнээс хамгийн их асуудаг асуулт бол мэдээж урт наслалтын нууц. Үүнд тэрбээр "Би өдөрт хоёр ширхэг өндөг бас жаахан жигнэмэг иддэг. Тэгээд л болоо. Бид шүдгүй учир их идэж чаддаггүй" гэж хариулдаг гэнэ. 

Тэрбээр сүүлийн 20 жилийн турш хоёр өрөөтэй жижигхэн байрнаасаа бараг гараагүй. Харин сүүлийн нэг жил хэвтэрт орж, асрагч хөлсөлжээ. 

Түүнээс гадна хотын театр Морано 19, 20, 21 дүгээр зууныг дамнан амьдарч байгааг алдаршуулсан "Гурван зууныг үзсэн бүсгүй" нэртэй намтарчилсан үзүүлбэрийг үзүүлэхээр бэлтгэжээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө хамаатнууд, сэтгүүлчид, мөн хотын дарга Силвиа Марчиониниг хүлээн авах гэнэ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38558
3 эможи
keyboard_arrow_up