Эминемийн экс эхнэр амиа хорлохыг завдав
Реппер Эминемын экс эхнэр Кимберли Энн Скотт Мэтерс амиа хорлохыг завдсаны учир нэг жилийн тэнсэн харгалзах, 900 долларын торгууль төлөхөөр болжээ. Мөн хар тамхи мансууруулах бодисын хамаарлыг шалгадаг тест өгөхөөр болсон байна.
Сэтгэл санааны хүндхэн байдалд орсон Ким архи хэтрүүлэн хэрэглэж, эм уудаг болсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн хийсэн үйлдэлдээ уучлалт эрэв. Би хийсэн үйлдэлдээ чин сэтгэлээсээ уучлалт эрж байна. Миний үйлдэл үнэхээр хувиа хичээсэн хэрэг байлаа. Та бүхний сэтгэлийг зовоосондоо үнэхээр харамсаж байна гэжээ.
Эминем Ким нар 1989 онд танилцаж, 1999 онд гэрлэжээ. 2001 онд хосууд салсан боловч таван жилийн дараа ахин нийлсэн ч дөрөвхөн сарын дараа бүрмөсөн салсан байдаг. Тэдний охин Хэйли өдгөө 20 настай.