Кендалл Женнерийг уруулдаа мэс хүргэсэн гэж хардав
2016 оны 11 сарын 28
Кардашианы гэр бүлийн бага гишүүд болох Кайли болон Кендалл Женнер нар шинэ номныхоо тухай ярилцлага өгсөн зургаа цахим сүлжээнд тавьсан нь жинхэнэ шуугиан тарив.
Загвар өмсөгч Кендалл Женнерийн уруул анзаарагдахуйц зузаан харагдаж байсан бөгөөд түүнийг дүүгийнхээ адилаар уруултаа мэс хүргэжээ гэж хүмүүс бичиж байв. Харин дүү Кайли Женнер нь эгч нь уруулаа ямар нэгэн мэсийн аргаар томруулаагүй бөгөөд зөвхөн нүүр будалтын ачаар зузаан уруултай болсон гэжээ. Өөрийн нэрийн гоо сайхны брэндтэй Кайли эгчийнхээ нүүр будалтыг хийсэн нь яг л урууландаа силикон шахуулсан мэт харагдсан гэнэ шүү.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
38466
0 эможи