16 настай Рокко Ричи хар тамхины хэрэгт орлоо

2016 оны 11 сарын 24

Лондон хотын цагдаа нар Америкийн дуучин Мадонна, Их Британийн кино найруулагч, зохиолч Гай Ричи нарын хүү Рокко Жон Ричиг саатуулжээ. Тэд түүний биеэс марихуан хар тамхи олсон байна. Хэрэг явдал өнгөрсөн есдүгээр сарын 28-нд болсон ч дөнгөж сая энэ мэдээлэл олны хүртээл болсон гэнэ. Төдөлгүй алдартнуудын 16 настай хүү Рокког цагдаа нар тавьж явуулжээ. Өдгөө тэрбээр Лондон хотын Камден дүүргийн залуучуудын гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнуудын хараа хяналтад байгаа аж. 

Цагдаа нарт хөршүүд нь мэдээлэл өгсөн байна. Тэд Рокко гартаа хар тамхи ороон барьчихсан явааг нь харжээ. Тэр даруй цагдаа нарыг дуудсан гэнэ. Хүүгийн биед нэгжлэг хийгээд цагдаа нар марихуан хар тамхи олсноор баривчлах ажиллагааг явуулав. Алдартай эцэг, эхийнхээ ачаар л Рокко гэртээ батлан даалтад гарч дөнгөжээ. Хэдий хэмжээний барьцаа мөнгө төлснийг нь сэтгүүлчид мэдэж чадаагүй гэнэ.Мадонна өөрийн Инстраграммдаа " Бид энэ үеийг л хамтдаа давж гарах ёстой " гэж нийтэлжээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38420
0 эможи
keyboard_arrow_up