Дэвид Бэкхэмийн охин Английн Үндэсний Баллетийн сургуульд сурч байна
Английн алдарт хөл бөмбөгчин Дэвид Бэкхэмийн охин Харпер Бэкхэм одоо 5 настай . Бүх л зүйлийг оролдож сонирхдог насан дээрээ ирсэн гэж охиноо тодорхойлсон эцэг эх нь Харперыг Английн Үндэсний балетын сургуульд явуулдаг болжээ.
Нас балчир тул анхан шатны сургалтанд сурч буй бяцхан гүнжээ Дэвид Бекхэм сургуульд нь хүргэж өгч, авдаг гэнэ. Сонирхолтой нь мөн охидоо хүргэж өгдөг аавуудтай Дэвид найзууд болж амжсан тухай түүний гэргий Викториа ярьсан байна.
Өнгөрөгч жил Викториа охиноо дагуулаад анхны балетын тоглолт үзүүлсэн нь “Цөмөөхэй” байсан аж. Тус тоглолт Харперт маш их бүр маш их таалагдсан гэнэ. Ах нар нь хөлбөмбөг тоглохын зэрэгцээ нэг нь фотомоделийн салбарт хүч үзэж нөгөө нь дуулах сонирхлоо дагаж байгаа бол Харпер охин авьяаслаг балетчин болохнээ.