Брэд Питт амиа хорлосон уу?

2016 оны 11 сарын 14

Холливуудын нэрт жүжигчин Брэд Питтийг амиа хорлосон гэх мэдээлэл фэйсбүүк хуудсаар тархсан байна. Жүжигчин эр эхнэр Анжелина Жолигоос салсаныхаа дараа нойрны эмийг хэтрүүлэн хэрэглэж амиа егүүтгэсэн хэмээн өөрийнх нь фэйсбүүк хуудаст ийнхүү бичсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Тэгвэл уг мэдээлэл худлаа цуурхал болохыг “Ройтерс” агентлаг мэдээлж “Брэд Питтийн нийгмийн сүлжээнүүд хакерын дайралтад өртсөн болохыг менежер нь баталсан” гэж дамжуулсан байна.

Фэйсбүүк дэх мэдээллийг сайтар нягтлахгүйгээр “FOX news” жүжигчин эрийг амиа хорлосон хэмээн мэдээлсэн байна. Уг мэдээллээс болж Брэдийн олон мянган шүтэн бишрэгч фэйсбүүк, твиттер зэргээрээ эмгэнэл илэрхийлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
38050
0 эможи
keyboard_arrow_up