Н.Наранбаатар Монгол Улсын Төрийн соёрхол цолныхоо мялаалгыг хийнэ

2014 оны 5 сарын 30

УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар төр, түмнийхээ хайр хүндлэлийг хүлээж, Монгол Улсын Төрийн соёрхолт хэмээн эрхэм алдрыг хүртсэн. Тэрбээр “Тэнгэрийн хүү”, “Гамлет”, “Шөнө амталсан нулимс”, “Парисын дарь эхийн сүм” зэрэг жүжгээр театрын урлагийн шинэ илэрхийлэл, шинэлэг дэг тавилтыг бий болгож чадсан. Мөн Монголын орчин үеийн найруулах урлагийн үндэсний онцлогийг тодоор харуулсан шилдэг бүтээл туурвиж, үзэгчдэд талархлыг хүлээгээд байгаа. Түүний хувьд театрын найруулагчийн ажлаас гадна СУИС-ийн Театр, кино урлагийн сургуулийн багшаар ажилладаг билээ.

Харин эрхэм найруулагч маань өнөөдөр Монгол Улсын Төрийн соёрхол цолныхоо мялаалгыг хийхээр болсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3802
0 эможи
keyboard_arrow_up