Загвар өмсөгч С.Сарнай “Miss Nobel and Mrs Nobel Queen” тэмцээний ялагч боллоо

2016 оны 10 сарын 24

"Яг түүн шиг" шоунд оролцож, олны танил болсон Азийн топ модель, загвар өмсөгч С.Сарнай Малайз улсад болдог Олон улсын миссийн тэмцээний тэргүүн байрт тодорч, 10 мянган малай ренгэт буюу 2400 орчим ам.долларын урамшуулал авчээ. Тодруулбал, тэрээр Малайзын Куала Лумпур хотноо болсон “Miss Nobel and Mrs Nobel Queen” тэмцээний ялагч болж, тэргүүн титмийг зүүхийн зэрэгцээ дэмжигчдийн хандалтаар шалгаруулсан “Miss popular” шагналын эзэн болсон байна.

Ийн ялагч болсноор С.Сарнай Малайздаа шилдэгт тооцогдох гэрэл зурагчнаар зурагаа авхуулахаас гадна Лос Анжелес рүү нисэх онгоцны тасалбар, Холливудын нэртэй студи, загварын агентлагтай холбогдох гээд ойролцоогоор 50 мянган малай ренгэт буюу 12 мянган.ам долларын үнэ хүрэх урамшуулал авах аж. Тэрээр ирэх арванхоёрдугаар сард ахин АНУ-ын Холливуд хотноо зохиогдох сайхан бүсгүй шалгаруулах тэмцээнд оролцохоор зэхэж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37449
0 эможи
keyboard_arrow_up