Т.Ариунаа Мартын 8-нд нууцаа дэлгэнэ
2014 оны 2 сарын 17
Ойрд тоглолт хийж фенүүдээ цуглуулаагүй ч баяр бүрээр өмнөх жилүүдээс ч их арга хэмжээнд оролцсон гавьяат жүжигчин Т.Ариунаа одоо л бужигнуулахаар зэхэж байгаа сурагтай.
Тэрбээр монголчуудад анх удаа гоо сайхны мэс заслын гайхамшигийг үзүүлж, задгай хувцаслалтаараа дуулиан дэгдээж, Эрос №1 хэмээх цолыг хүртэж, “секс машин” гэгдэх Буяндоржтой ханилж, басхүү хүмүүнлэгийн салбарт ч хувь нэмрээ оруулаад амжсан дуулиантай бүсгүй.
Тэгвэл дуучин бүсгүй амьдралынхаа бүхий л нандин түүхээ үзэгч сонсогчдодоо дэлгэхээр шийджээ.
Тодруулбал, “Мооль” студийн залуус түүний амьдралаас сэдэвлэсэн мюзикл хийхээр зэхэж байгаа гэнэ.
Уг мюзиклийг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр үзэгчдийн хүртээл болгох бөгөөд Т.Ариунаагийн дүрд тоглох жүжигчнээ одоогоор ихэд нууцалж байгаа аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
374
0 эможи