Мисс Ч.Содтуяагийн экс нөхөр А.Чингүүн хоёр дахь хүүхдээ өлгийдөж авчээ

2016 оны 10 сарын 20

Загварын ертөнцийн дуулиант хосуудын тоонд зүй ёсоор багтсан мисс Ч.Содтуяа, загвар өмсөгч А.Чингүүн нар дурлалын романсаа төдийлөн удаан үргэлжлүүлээгүй. Содонгоо хэмээх хөөрхөн охиноо өөрийн нэрээр овоглож, загварын тайзнаа гаргасан мисс Ч.Содтуяа өдгөө АН-ын хурган даргатай ханилж яваа.

Харин мисс хүүхний хайр халамжгүйг гайхсан загвар өмсөгч А.Чингүүн “Их засаг” их сургуулийн захирал Д.Ням-Осорын бага охин болох “Royal HD” телевизийн хөтлөгч Н.Ундралтай суугаад Ч.Чин-Үнэн нэртэй хөөрхөн хүүгээ тэвэрсэн. Бэлтэй хадмынхаа хүчинд “Хүннү” группын тэргүүнээр ажиллаж, зочид буудлынхаа бүхий л үйл ажиллагааг цахим ертөнцөд рекламдах болсон тэрбээр ёстой л нэг жаргаж суугаагаа “гайхдаг” юм билээ.

Хуулийн чиглэлээр суралцангаа бие бялдраа хөгжүүлж, хайртай гэргийгээ үргэлж баярлуулахыг хичээдэг гэх А.Чингүүн өнөөдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөж авсан баяртай мэдээг дуулгалаа. Энэ тухайгаа тэрбээр “Эхнэртээ баярлалаа. 3, 700 килограмм маматай боллоо. Баярлалаа, хайр аа" хэмээн сэтгэл догдлон бичсэн бөгөөд одоогоор шинэ төрсөн хүүхдийнхээ хүйсийг ихэд нууцалж байгаа гэнэ шүү.

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
37371
0 эможи
keyboard_arrow_up