Ким Кардашьяныг дээрэмдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж байна
Цагдаагийн ажилтны хувцас өмссөн зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртсөн од Ким Кардашьян, Уэст нар Нью-Йорк хотод буцан ирлээ. Түүн рүү халдсан этгээдүүдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна гэж олон улсын "BBС" мэдээллээ.
Зэвсэгт этгээдүүд Ким Кардашьяныг 00 өрөөнд хүлж, түгжин орхихоосоо өмнө түүний толгойд буу тулгасан байна. Тэд хэргийн газраас зугтахдаа ойролцоогоор 11.2 сая долларын үнэ бүхий үнэт эдлэл хулгайлжээ. Кардашьян хэрэг гарснаас хэдэн цагийн дараа хувийн нисэх онгоцоороо Нью-Йорк хотод ирсэн байна.
Харин Парис хотын цагдаагийн газар халдлагад оролцсон таван этгээдийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд тэдний хоёр нь даваа гарагийн 02:30 цагт Кардашьяны өрөө рүү дайран оржээ.
Францын Гадаад хэргийн сайд энэ хэргийн талаар тайлбар хийхдээ “маш харамсалтай хэрэг боллоо. Энэ хэргийг үйлдсэн этгээдүүдийг хатуу шийтгэхийн тулд хүчээ бүрэн дайчилна” гэж мэдэгджээ.