Монгол бүсгүй “Дэлхийн банк”-нд ажиллаж байна
2016 оны 9 сарын 14
Монгол бүсгүй 1944 оноос хойш өнөөг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй Дэлхийн банкны шалгаруулалтад тэнцэж, ажиллахаар болсон таатай мэдээг дуулгая.
Монгол бүсгүй Дэлхийн банкны шалгаруултад тэнцэж, ажиллахаар болжээ. Тодруулбал, Америк дахь монголчуудын "Яагаад" төслийг санаачлагч Г.Галбадрахын төслийн хамтрагч Э.Ганзул гэх бүсгүй энэхүү нэр хүндтэй, дэлхийн байгууллагын ажилтан болсон байна.
Тэрээр шинэ ажилдаа энэ сарын 12-ны өдөр орсон бөгөөд Э.Ганзул Бээжингийн Олон улсын их сургуулийг төгсөж, АНУ-ын Вашингтон хотноо “BAU” Олон улсын их сургуулийг бизнесийн чиглэлээр төгссөн аж.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
36335
0 эможи