Хайр сэтгэл таргалуулдаг

2016 оны 9 сарын 08

Их Британийн эрдэмтэд дотно харилцаа хүмүүсийг таргалуулах юм уу эс бөгөөс илүүдэл жинтэй болгодог гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Тус улсын 1000 орчим хосын дунд явуулсан судалгаа илүүдэл жингийн хэмжээ дунджаар хоёр килограмм байдаг гэдгийг харуулав. Судлаачдын үзэж байгаагаар энэ нь нэгэн зэрэг хоёр хүчин зүйлтэй холбоотой гэнэ. Нэгд, хүмүүс өөртөө анхаарал тавихаа больдог, хоёрт, тэдний амьдралын хэв маяг болон хоолны дэглэмд өөрчлөлт гардаг байна.

Жин нэмэгдэх байдал дунджаар дотно харилцаа бий болсноос хойш гурван жилийн дараа ажиглагддаг аж. Мөн асуулгад хамрагдсан хүмүүсийн 18 хувь нь бал сарынхаа үеэр нэг килограмм таргалдаг, талаас илүү хувь нь хамтдаа илүүдэл жинтэй болдог нь тодорхой болжээ. Хамтдаа таргалсан олон хос хожим нь хоолондоо анхаарал хандуулж, хамтдаа спортоор хичээллэснээр илүүдэл жингээсээ ангижирч байв.

Судалгаанд хамрагдсан хүмүүсийн 61 хувь нь хамтрагч нь мөн адил турах эрмэлзэлтэй байх үед тэд хамтдаа жингээ хасах нь амархан байсан гэдгийг өгүүлсэн аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36117
0 эможи
keyboard_arrow_up