NYX брэндийн нүүр царайгаар монгол бүсгүй тодорчээ

2016 оны 9 сарын 08

Дэлхийд танигдсан NYX брэндийн нүүр царайгаар монгол бүсгүй тодорчээ. Энэ талаар тодруулахаар Д.Анударийг "Let's chat" буландаа урилаа.

-Дэлхийн өнцөг булан бүр дэх NYX-ийн дэлгүүрийн самбарт өөрийн чинь зургийг байрлуулсан гэсэн. Тус брэндтэй хамтран ажиллах гэрээ хийсэн үү?  

-Тийм ээ.

-NYX нүүр царай болох загвар өмсөгчдөө хэрхэн сонгон шалгаруулж авдаг юм бол. Та хэрхэн тэр шалгуурыг нь давав?

-Сурталчилгааныхаа зурагт хуудсанд зураг авахуулах зургаан хүнийг тус компани инстаграмаар дамжуулан хайсан юм билээ. Ингэхдээ шар, цагаан, хар гээд өөр өөр арьстай хүмүүсээс сонгон авсан байдаг. Тэгээд инстаграм хуудсаар нь дамжуулан сонгосон хүмүүстээ хамтран ажиллах санал тавьсан.

-Өөрөө ямар мэргэжилтэй вэ?

-Гоо сайхны бүтээгдэхүүний маркетингийн чиглэлээр АНУ-д мэргэжил эзэмшсэн. Одоо Лос-Анжелесийн нэгэн зар сурталчилгааны компанид мэргэжлээрээ ажиллаж байна.

-Цаашдаа тус брэндтэй хамтран ажиллах уу?

-Хамтран ажиллах гэрээнд тодорхой хугацаа заагаагүй. Гэхдээ ирэх арваннэгдүгээр сард дахин нэг сурталчилгааны зураг авахуулах ажил бий.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36077
0 эможи
keyboard_arrow_up