Ё.Отгонбаяр гишүүн хурлыг орхилоо

2014 оны 5 сарын 27

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гаригт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж, мягмар, лхагва гаригт байнгын хороо хуралддаг хуваарьтай билээ. Гэхдээ УИХ-ын даргаас өгсөн чиглэлийн дагуу өнөөдөр 9.00 цагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаад байна. Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын чуулганаар нийт 13 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч есөн асуудлыг шийдвэрлэж чадаагүй тул мягмар гаригт УИХ-ыг хуралдуулахаар болсон юм. Гэтэл үдээс хойшхи хуралдаан ирц бүрдэхгүй байсан бөгөөд ихэнхи гишүүд орж гарах байдалтай байсан юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр  төсвийн хүрээний мэдэгдлийг ийм ирцээр хэлэлцэж байгааг эсэргүүцэж байгаа хэлж хурлыг орхисон тухай өөрийн твиттэр цахим хуудсанд оруулсан байна.

Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан үргэлжилж байгаа болно.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
3576
0 эможи
keyboard_arrow_up