Мишель Обамагийн дуртай брэндийг рекламдав

2016 оны 8 сарын 18

Jason Wu брэндийн рекламд Америкийн модель, жүжигчин Эмили Ратаковски оролцлоо. Тэрбээр эвдэрсэн кадиллак машины дэргэд энэхүү шинэ загварыг танилцуулжээ гэж Vogue сэтгүүл бичжээ.

Модель голдуу нүцгэн зураг авалтад оролцох дуртай ч энэ удаа даруухан дүр бүтээн цуглуулгын  намрын даашинзаар гоёсон байна. Зураг авалтыг Инес ван Ламсвеерде, Винуд Матадин гэдэг гэрэл зурагчид хийжээ. 

Эмили Ратаковски Америкийн дуучин Робин Тикийн Blurred Lines, Maroon 5 хамтлагийн Love Somebody клипэд нүцгэнээр зургаа авхуулсны дараа олонд ихээхэн нэрд гарчээ. Тэрбээр хэд хэдэн задгай зураг авалтад оролцон GQ сэтгүүлийн Туркийн хувилбарын хавтаснаа гарчээ. Модель кинонд тоглодог бөгөөд түүний тоглосон Дэвид Финчерийн “Сураггүй болсон бүсгүй” гэх триллер нь нэр алдрыг нь нэмсэн юм.

Долдугаар сарын сүүлчээр Ратаковски Австралийн Amore + Sorvete брэндийн рекламыг хийж, уг маркийн шинэ усны хувцаснуудыг үзүүлэн зургаа авхуулжээ.

Jason Wu брэндийн нэрийн дор 2006 онд бүртгэгдсэн эмэгтэй хүний хувцас, аксессуар, маркууд худалдагддаг. Компанийн томоохон шүтэгч нь АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35534
0 эможи
keyboard_arrow_up