Нара: Хоёр нас байтугай 20 хүрсэн ч үр хүүхэд нь эхдээ нялх амьтан л байдаг байх

2016 оны 8 сарын 16

Дуучин Нара зуны зугаатай өдрүүдийг зуслан дээрээ хүүтэйгээ өнгөрүүлээд тун ч аз жаргалтай байгаа аж. Тэгвэл дуучин бүсгүй саяхан хүүгээ хөхүүлж буй зургаа цахим хуудаснаа нийтэлсэн нь зарим нэгэнд таалагдаагүй бололтой. Тодруулбал, түүний хүүгээ хөхүүлж буй зургийг хараад нэгэн эмэгтэй тун ч хачирхалтай харьцуулалт хийж шүүмжилсэн нь дуучин Нараг хатуу үгс хайр найргүй чулуудахад хүргэжээ. Тэрбээр мөнөөх эмэгтэйд “Миний хүү чамд зөнөг байж болох ч ээждээ нялх шүү дээ! Юуг юутай харьцуулаад дуракдаад байгаа бүсгүй вэ. Өчүүхэн сэтгэлээ нууж амьдармой, айн” хэмээсэн хатуухан хариулт өгөөд зогсохгүй өөрийг нь цаг ямагт дэмжиж явдаг охид хүүхнүүдтэй санал бодлоо солилцон “Инээдтэй хүүхэн чинь “Ийм зөнөг хүүхдээ хөхүүлдэг байж яаж улс төрийг угжнаас нь гаргах гэсэн юм  бол доо” ч гэх шиг. Инээдтэй хөгийн эмс бас байх юм аа, чааваас!!! Хүүхдээ хөхүүлэх, улс төр хоёрт ямар чөтгөрийн хамаарал байна аа. Сайндаa ч биш үхтэлээ атаархаж хорсож явдаг амьтан юм байгаа биз… Хоёр нас байтугай 20 хүрсэн ч үр хүүхэд нь эхдээ нялх амьтан л байдаг байх. Өө хайж ядсан л юм байгаа биз” хэмээн бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35454
0 эможи
keyboard_arrow_up