Жүжигчин О.Цэнгэл сүйн бөгж зүүлээ

2016 оны 8 сарын 09

Урлагийн ертөнц дэх олны танил хосуудын тоог нэгээр нэмж, үзэгч сонсогчдынхоо үлгэр дуурайлал нь болж яваа жүжигчин О.Цэнгэл, дуучин Э.Мишээл нар сүйн бөгжөө хэдийнэ солилцжээ. Хөвсгөл далайн эргээр зугаалж, хайр дурлалынхаа нандин харилцааг бэхжүүлж явсан залуу хосууд ирээдүйн амьдралаа зүрх сэтгэлдээ зураглаж сууснаа нуусангүй.

Гэнэн томоогүй зантай, шавилхан биетэй царайлаг охины дүрээр үзэгч фэнүүдийнхээ танил болсон жүжигчин О.Цэнгэл ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн зургаа олонд дэлгэж, дуучин Э.Мишээлтэй эхлүүлсэн хайрын романс нь хамтын амьдрал болох гэж буйг зарлалаа.

Жүжигчин бүсгүй “Танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч М.Тэнгистэй багагүй хугацаанд үерхэж, хамтран амьдарч байсан бөгөөд хоёр жилийн өмнө тус тусынхаа мөрийг хөөсөн билээ. Харин жил гаруйн өмнөөс эхлэн “Universe best of songs” наадмын шилдэг оролцогчдын нэг болох дуучин Э.Мишээлтэй үерхэх болсон тэрбээр ийнхүү тун удахгүй айл гэрийн эзэгтэй гэгдэж суух нь ээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
35205
0 эможи
keyboard_arrow_up