Топ модель С.Ариунбилэг: Үнэхээр сайхан хоолойг бурхан надад заяасан бол би дууны карьераа орхихгүй байсан

2016 оны 7 сарын 28

Топ модель С.Ариунбилэг загварын тайзнаа гаргасан амжилтаасаа гадна хайр дурлалын асуудлаараа олны анхаарлыг татдаг нэгэн. Үүгээр ч зогсохгүй өөрийн найз загвар өмсөгч Т.Уранзултай хамт “Cherful” нэртэй хамтлаг хүртэй байгуулж клипээ гаргаж байсан удаа ч бий. Харин тэрбээр нэгэн зүйлд эмзэглэж явдаг бололтой.

Мэдээж хамтлаг хүртэл байгуулаад авсан түүнийг хаа нэгтээ дуулах хүсэлт тавих нь олонтаа байх. Харин тэрбээр энэ талаараа “Зүгээр л өөрийнхөө хүсэл мөрөөдлийг биелүүлэх зорилгоор хамтлаг байгуулан ганц хоёр дуугаа гаргасан. Үнэхээр сайхан хоолойг бурхан надад заяасан бол би дууны карьераа орхихгүй байсан. Тэгэхээр одоо надаар дуу дуулуулах хүсэлт битгий тавиачээ гэж хүсмээр байна” хэмээжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34968
0 эможи
keyboard_arrow_up