Жүжигчин А.Ганчимэг "Би тэр нүцгэлсэн эмэгтэй нь биш ш дээ"

2016 оны 6 сарын 30

1965 оны 10-р сарын 2-нд Төв аймгийн Угтаалын САА-д гарсан түймрийн улмаас 13 оюутан нас барсан харамсалтай хэрэг гарч байсан юм. Уг хэргийн улмаас нас барсан оюутнуудын дурсгалд зориулан “Халуун сэтгэл” хэмээх УСК хийгдэж байсан бөгөөд уг кинонд жүжигчин А.Ганчимэг тоглосон.  Энэхүү кинонд бүрэн тайчсан эротик хэсэг гардаг юм. Харин тэрхүү тайчсан эмэгтэй А.Ганчимэг биш гэнэ шүү. Энэ талаараа нэгэн телевизид ярилцлага өгөхдөө "Тэр чинь би биш. Хүмүүс анзаараагүй байдаг. Уг нь өөр охин тоглож байсан юм. Гэтэл нөгөө охин маань гадагшаа явах болоод кино багийнхан сандралдаад төстэй жүжигчин хайж яваад над дээр ирж уулзсан. Тэр охин бид хоёр урт үсээрээ төстэй байсан юм. Зохиолын уншаад эротик хэсгийн зургийг авахуулж чдаахгүй гэдгэээ хэлсэн чинь найруулагч зөвшөөрсөн. Тэгсэн тэр хэсгээ нөгөө тоглож байсан охин маань авахуулчихсан байсан юм байна лээ. Царай дээр нь явахаар нь царайг нь тасалчихдаг юм. Анирын дүрд хоёр хүн тоглосон гэж киноны төгсгөлд гардаг" хэмээн тайлбар хийлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34845
0 эможи
keyboard_arrow_up