Ума Турман мориноос унаж, гэмтжээ
Холливудын үзэсгэлэнт эмэгтэй жүжигчдийн нэг 46 настай Ума Турман мориноос унаж, хүнд гэмтжээ.
Саяхан жүжигчин бүсгүй Сен Бартелеми арлын “La Plage” гэх ресторанд хүүхдүүдэд халуун дотноор тусалж, олны анхаарлыг татаж байв. Тэгвэл бүсгүйн ойрын хүн “Нью-Йорк пост” сонинд өгсөн мэдээлэлдээ Ума Турман мориноос унаж хүнд гэмтсэн тухай дурьджээ.
Ума Турман бага насны морин дээр мордож, сургуулилт хийх үед морь нь булгиж, бүсгүй ойчсон байна. Түүний хэд хэдэн яс нь хугарч, гэмтжээ. Жүжигчин бүсгүй энэ онд нээлтээ хийх “The Bay of Silence”, ирэх онд дэлгэцнээ гарах “The Extraordinary Journey of the Fakir” зэрэг кинонд тоглохоор төлөвлөж байсан бөгөөд энэ удаагийн бэртэлтэй холбоотойгоор дүр бүтээж чадахгүй байж магадгүй гэнэ.