Женнифер Энистон жирэмсэн
Женнифер Энистоныг дахиад л бие давхар болсон хэмээн сэжиглэх болжээ. Тэрбээр дурлалт залуутайгаа наранд шарлагын газар амарч байх үед нь гэрэл зургийн сурвалжлагчид зургийг нь дарснаар Холливудын жүжигчин бүсгүй жирэмсэн болсон байж магадгүй гэх яриа гарав. Хайрттайгаа хамт Энистон Бахамын арлууд дээр амарчээ. Гэрэл зургийг нь үзвэл түүний гэдэс бага зэрэг түхийсэн харагдана.
Гэхдээ Энистон болон түүний хайртай эр энэ талаар ямар нэгэн тайлбар хийхгүй байгаа юм. Харин оддын шүтэн бишрэгчид энэ мэдээлэл нотлогдох байх хэмээн найдаж суугаа аж. Хэвлэлүүд жүжигчин бүсгүйг жирэмсэн болсон хэмээн мэдээлж буй анхны тохиолдол энэ биш билээ. Бараг жил бүр л хэвлэлүүд түүнийг жирэмсэн болсон гэж мэдээлж, гэрэл зургийг нь нийтэлдэг ч энэ мэдээлэл батлагдаагүй юм.