Кара Делевин амьтдыг хамгаалах аянд нэгдэв

2016 оны 6 сарын 06

Гэрэл зурагчин Арно Элиасийн “амьтдыг хөнөөх нь спорт биш” гэсэн акцийг супер модель Кара Делевинь дэмжлээ.

Кара Делевинь саяхан хулгайн ангийн эсрэг анхаарал хандуулах зорилготой төсөлд оролцсон юм.

Жилийн өмнө Зимбабвегийн дархан цаазат газарт Сесила арсланг хөнөөсөн хэрэг нэлээдгүй дуулиан дэгдээсэн. Тэр үеэр Кара Делевинь олон нийтэд хандан  буяны дуудлага худалдаа зохион байгуулж, TAG Heuer маркийн цагаа худалдсан юм. Худалдаанаас олсон орлогоо олон жил арсланг хамгаалах, судлах ажил хийж байгаа Оксфордын эрдэм шинжилгээний WildCRU.org байгууллагад шилжүүлжээ. Байгалийн гэрэл зургаар дагнадаг франц гаралтай Арно Элиас амьтдыг хамгаалах I’m Not a Trophy төслөө хэрэгжүүлэхээр зарлахад Кара оролцохгүй байж чадсангүй. Энэ төслийн хүрээнд супер моделийн нүцгэн бие дээр зэрлэг амьтдыг зурсан цуврал гэрэл зураг бий болжээ.  Хулгайн ангийн асуудал үнэхээр чухал бөгөөд Карагийн бие дээрх зургуудийг харахад энэ асуудалд анхаарахгүй байх аргагүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34335
0 эможи
keyboard_arrow_up