Мэрилин Монрогийн олонд дэлгэгдээгүй зурагнуудаас

2016 оны 6 сарын 02

Зургадугаар сарын нэгэнд Холливудын жүжигчин, дуучин Мэрилэн Монрогийн төрсний 90 жилийн ой тохиолоо. Норма Жин Бейкер киномонтажч Глэдис Перл Бейкерийн гэр бүлд Лос-Анжелес хотод 1926 онд төржээ.

Ээж нь сэтгэцийн эмгэгээр зовж байсан тухай Монро олон хуудас бүхий "Миний түүх" өөрийн намтарын номондоо бичжээ. Мэрилин загварын агентлагийн тайзан дээр гарч ирээд өөрийн үсний бодит хар өнгийг шаргал болгосноор хурдан нэрд гарч эхэлжээ.

Түүний тоглосон хамгийн шилдэг кино нь "Автобусны зогсоол", "Долоон жилийн загатнаа", "Niagara", "Зөвхөн охидын жаз” болон бусад олон кино бий.

Гэсэн хэдий ч, жүжигчин өөрөө хурц тод дүр төрхийг бий болгож улмаар үүндээ хэтэрхий нухацтай байна гэж үнэндээ зовж шаналж байжээ. Монро амжилтаараа Холливудын хамгийн домог болсон хүчирхэг, бүх цаг үеийн домог болон үлджээ. Тэгвэл түүний олны хүртээл болоогүй зургууд ил болсон байна.

Эхний зураг бол 1946 онд Playboy сэтгүүлийн Ерөнхийлөгч тусгайлан өрөөндөө тавиулахаар даруулсан зураг.

Харин дараагийн зураг бол Vogue сэтгүүлийн зураг авалтын үеэр амарч байхдаа авахуулсан тус зураг. Зургийг 1962 оны найман сарын 5-н авахуулсан байна.

Сүүлийн зураг нь газрын зурагны танилцуулгын зураг аж. Энэ зураг нь Мэрилинд таалагдаагүй учир олон нийтэд цацахыг хориглосон байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
34230
0 эможи
keyboard_arrow_up