Монголын твиттерчдийн тухай сонирхолтой баримт
Өнөөдөр дэлхий дээр сошиал сүлжээ газар авч бид түүнтэй мөр зэрэгцэн амьдарч байна. Тэгвэл сошиал сүлжээний нэг болох твиттер хуудастай Монголчууд нэгдээд тодорхой хугацааг өнгөрүүлсэн байна. Ингээд Монголын жиргээчдийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэж байна. Дэлхийд Монгол улсын Засгийн газар, Яам агентлагийн дарга нар нь жиргэдэгээрээ нэгдүгээр байрт бичигддэг ажээ. 2013 оны 10 сарын 17 бол твиттерчдийн хувьд хар өдөр юм. Учир нь энэ өдөр жиргэсэн хоёр жиргээч хожим нь хоёулаа ял авсан юм. Тэдгээр иргэд Монгол улсын сайдын нэр хүндийг унагах зорилгоор гүтгэсэн гэдэг үндэслэлээр гурван сарын ял авч байжээ. Үүнтэй холбоотойгоор "Жиргээчдэд ял оногдуулахаа зогсоо" гэх жагсаал болслн бөгөөд тус жагсаалд 20 гаруй хүн л оролцсон байна. Монгол твиттерчдийн уламжлалт арга хэмжээ нь хуушуурдалт юм. Энэ арга хэмжээг анх УИХ-ын гишүүн М.Зоригт санаачилжээ.