“Хурд” хамтлаг өнөөдөр Чингисийн талбайд бут авна

2016 оны 5 сарын 28

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиуд оролцсон үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Чингисийн талбайд болно. 
 Мөн оройн 19.00 цагаас эхлэн Үлээвэр найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдаан, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын тоглолт, 21:00 цагт “Хурд” хамтлагийн “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” тоглолт болно. 
 Энэ үеэр тус хамтлаг Монголчуудын зүрх сэтгэлд хоногшсон, хамгийн их сонсох дуртай, тэр тусмаа эх орон, цэргийн сэдэвтэй дуунуудаа дуулах юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33995
0 эможи
keyboard_arrow_up