Тэдэнд нуух зүйл үлдсэнгүй

2016 оны 5 сарын 27

Холливудын оддод олон нийтээс нуугаад байх зүйл үлдсэнгүй бололтой. Хувийн амьдрал нь тэртээ тэргүй олны нүднээ ил байдаг тэдэнд  олны анхаарлыг татах зүйл одоо биеийнх нь нууц хэсгээс өөр үлдсэнгүй юу гэлтэй хэт зоригтой хувцаслах болов.

Гоо сайхан биеэрээ гайхуулдаг Холливудын бүсгүйчүүд өмнө нь улаан хивсний ёслолд тансаг чамин даашинзаар гоёход хамаг анхаарлаа хандуулдаг байсан бол одоо биеийнхээ аль нэг нууц хэсгийг ил харуулсан хувцсаар тэсрэлт хийхийг эрмэлздэг болжээ.

Хэдэн жилийн өмнө үзэсгэлэнт Анжелина Жоли маш өндөр оноотой даашинз өмсч шуугиан тарьж байсан бол одоо хөл ил гарах нь Холливудын оддын сонирхлыг төрүүлэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд залуухан модель Белла Хадид Каннын кино наадмаар огт дотуур хувцасгүй улаан даашинзтай улаан хивснээ алхаснаар нэг хэсэгтээ анхаарлын төвд байлаа. Гэвч хамаг бүхнээ нүцгэлэх зориг ганцхан түүнээс ч гарсан юм биш. Женнифер Анистон, Энни Хатавэй, Женнифер Лоренс, Рианна гээд Холливудын А зэрэглэлийн одод хүртэл нүцгэн биеийн гайхамшгийг мэдрүүлж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33955
0 эможи
keyboard_arrow_up