Брэд Питт бяцхан охиныг аварч супер баатар болов

2016 оны 5 сарын 26

Холливудын од Брэд Питт бяцхан охиныг дарагдахаас аварч буян үйлджээ. Үнэндээ хамаг хэрэг Брэдээс өөрөөс нь эхэлсэн гэж болно. Алдарт жүжигчин Брэд Питт одоо "Нам гүм 5 секунд" киноны зураг авалтад оролцож байгаа билээ. Энэ киноны зураг авалт Канарын арлууд дээр явагдаж байгаа юм.

Орой ажил тарах үеэр фанатууд, шүтэн бишрэгчид энэ газрыг бүслэн авч алдартай оддыг гарч ирэхийг хүлээдэг аж. Тэр орой ч мөн адил Брэд Питтийг харагдмагц бүгд л түүний гарын үсгийг авах гэж, хамтдаа зургаа авахуулахын тулд төмөр хашаа руу ухасхийжээ. Гэтэл энэ үеэр нэг бяцхан охин хашаанд шахагдаж, олны хөлд эгээтэй л дарагдчихсангүй.

Үүнийг харсан Брэд хоёр бие хамгаалагчийнхаа хамт бяцхан охиныг аварч, олны хөлөөс холдуулж чадав. Зураг авалтын талбай дээр байсан эмч нар нөгөө охиныг үзээд бэртэж гэмтээгүй болохыг мэдэгдлээ. Гэхдээ хэрэв Брэд Питт ганц минут л алгуурласан бол яах ч байсан юм билээ, тийм үү? 6 хүүхдийн эцэг Брэд Питт кино дэлгэцнээ төдийгүй амьдрал дээр ч супер баатар аж. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33893
0 эможи
keyboard_arrow_up