“Guys” хамтлагийн дуучин хилээр хар тамхи оруулж ирээд баригджээ

2016 оны 5 сарын 26

Замын-Үүдийн гааль дээр өчигдөр тагнуул болон хуулийн байгууллагынхан очиж ажиллажээ. Энэ үеэр хар тамхи болон мансууруулах төрлийн бодисыг их хэмжээгээр нууцаар оруулж ирэхийг завдсан нэгэн иргэнийг илрүүлэн шалгаж эхэлсэн байна.

Баттай эх сурвалжийн хэлж буйгаар тус этгээд нь монголчуудын сайн мэдэх олны танил дуучин, тодруулбал “Guys” хамтлагийн дуучин байсан байна. Ийнхүү ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн олны танил дуучин залуу хар тамхины хэргээр саатуулагдаж, Эрүүгийн хэрэг үүсгэн шалгуулж эхлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33883
0 эможи
keyboard_arrow_up