Удам залгасан уран бүтээлч охид

2016 оны 5 сарын 24

Цаг наргүй урлагийн ажилтай ээж нарынхаа үнэнч туслагчид бол охид. Багаасаа л урлагийн ар талын фронтод бэлтгэгдсэн эдгээр охид удам залгасан уран бүтээлчид юм. 

Урнаа гавьяатыг эршүүд шулуун зан төрхтэй, оноосон дүрээ дотроос нь хурцлан гайхамшигтай гаргаж чаддаг хэмээн үзэгчид түүнийг үнэлдэг юм. Үүнийг нь насандаа ахадсан шагналууд нь батлах бизээ. Хүүхэд байхын л үеийнхээ дунд од явсан Урнаагийн охин ч багаасаа л урлагт хорхойссон нэгэн. Тийм болохоор гавьяатын хамгийн сайн зөвлөх бас шүүмжлэгч гэж байгаа.

Эх орноо төлөөлөн “Дэлхийн мисс 2012” тэмцээнд “Шилдэг өнгө” продакшний захирал Ц.Хүсэлбаатар, жүжигчин С.Өлзийхүү нарын охин Х.Баярмаа оролцож байлаа. СУИС-ийг жүжигчний мэргэжлээр төгссөн тэрээр өдгөө өөрийн продакшндаа ажиллаж байгаа билээ. Ирээдүйд Холливудад хүч сорихыг хүсдэг жүжигчин бүсгүй чөлөөт цагаараа усанд сэлэх, хөгжим сонсох, бүжиглэх дуртай дайчин нэгэн гэдэг. 

МУГЖ И.Одончимэг охиныхоо хамтаар “Тагнуулч аав” хэмээх уран сайхны кинонд тоглосон билээ. Тэрбээр охиноо урлагийн хүн болгохгүй гэж зүтгэсэн ч З.Номундарь нууцаар СУИС-д элссэн гэдэг. Ямартаа ч буулт хийсэн ээжийн охин өдгөө "Х Түц" продакшнд ажиллаж байна.

Хөтлөгч, дуучин, жүжигчин, ая зохиогч гээд олон төрлөөр карьер хөөж, багагүй амжилтанд хүрсэн Д.Цовоогийн охин Э.Номин ширээний теннис тоглож, хип хоп хөгжим сонирхдог төдийгүй бас ч гэж ээжээсээ дутахааргүй эвлэгхэн дуулчихдаг гэдэг.

Жүжигчин О.Энхтуулын том охин ХБНГУ-ын хөгжмийн сургуулийг төгссөн нэгэн. 

Үзэл бодол зурсан зураг, гадаад байдал, гэр бүлийн хүмүүжлээрээ бахархах дуртай зураач Саранцацралт хоёр охиныхоо хамгийн сайн найз нь гэнэ. Хэзээ ч нөхөр, хүүхэдтэй болохгүй хэмээн ярилцлага өгч зарим нэгний нүдийг орой дээр нь гаргах шахсан нөхдүүд бол Саранцацралт зураачийн охид юм. Нэг хэсэг хамтран хөгжмийн нэвтрүүлэг хөтөлдөг байсан Мишээл, Мөнгөлдэй хоёр “өөр имиж”-ээрээ эрхгүй ялгардаг. Мишээл дуулдаг бол Мөнгөлдэй дизайнер, стилист. Мөнгөлдэйг тун ч мэдрэмжтэй нэгэн гэж шалгуур өндөр рок попын эмэгтэй дуучид үнэлдэг юм билээ. Өдгөө Швейцарь улсад суралцаж буй охидын хамгийн сайн зөвлөгч ээж нь. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33760
0 эможи
keyboard_arrow_up