Хөтлөгч М.Батбилэг гэр бүлээ аврахаар Солонгост цагийн ажил хийж явна

2016 оны 5 сарын 23

“Монгол коммент” нэвтрүүлэгийн хөтлөгч М.Батбилэг БНСУ-д барилга дээр цагийн ажил хийж явна. Тэрбээр хайрт гэргийгээ хүнд өвчнөөс аврахаар тус улсыг зорисон бөгөөд түүний эхнэр Г.Наранбилэг зөөлөн эдийн хавдар туссан тул Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа. Зөөлөн эдийн хавдар гэх энэ өвчин эдгэрдэг өвчин бөгөөд Тайланд болон Солонгос эмч нар эмчлэх боломжтой гэдгээ илэрхийлсэн байна. Үүний дагуу Солонгос улсад эмчилгээ хийлгэж байгаа аж. Энэхүү эмчилгээнд нь одоогоор 150 000 000 сая төгрөг шаардлагатай байгаа юм

Шударга үнэний дуу хоолой, хүний сайн хань, мундаг залуудаа хандив өргөхийг хүсвэл М.Батбилэгийн нэр дээрх Хаан банкны – 5007453924 тоот данс, Солонгосын Woori bank 1002-155-362133 Myagmarjav Batbileg данс руу мөнгө шилжүүлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33680
0 эможи
keyboard_arrow_up