Ким Кардашьяаны отгон дүү нууцаа дэлгэлээ

2016 оны 5 сарын 20

Реалити шоуны од Ким Кардашьяаны эх нэгтэй дүү Кайли Женнер “Paper” сэтгүүлд ярилцлага өгчээ.  Зөвхөн Америкт л гарах “Кардашьяаныхан” гэх реалити нэвтрүүлгийг хөтөлдөг атлаа Кардашьяаныхан дэлхий дахинаа од болж чадсан. Тэдний хувцаслалт, нүүр будалт үргэлж олны анхаарлын төвд байдаг юм. Ингээд Кайли Женнерийн ярилцлагыг орчуулан хүргэж байна.

-Хүмүүсийн дунд байдаг чиний талаарх хамгийн буруу ойлголт юу байдаг вэ?

-Зарим хүмүүс намайг 17 настай хиймэл царайтай охин гэж боддог байх. Материаллаг зүйлд л анхаарч, нүүрэндээ бүхэлд нь мэс засал хийлгэсэн гэж ойлгодог.

01

-Хэрвээ чамд аль нэг эгчийнхээ амьдралаар 24 цагийн турш амьдрах завшаан тохиовол хэн болмоор байна?

-Тийм завшаан надад олдвол би Ким болох байсан. Түүний шүүгээнд өдөржин өнжиж, бүх хувцсыг нь өмсч үзнэ.

02

-Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ?

-Сайн санахгүй байна. Би их жаргалтай бүсгүй бололтой. Хамгийн сүүлд миний уруулын талаарх цуурхалаас болж удаа уйлсан юм байна. Өмнө нь зарим нэг асуудал тулгардаг л байсан. Гэхдээ ээжийнхээ хажууд уйлсаны дараа ямар ч асуудал байхгүй болсон мэт санагддаг байсан. Тиймээс би маш жаргалтай эмэгтэй байх.

03

-Хүссэн амьдралдаа хүрэхийн тулд заавал хийх ёстой хамгийн чухал хэрэгтэй нэг зүйл тань юу гэж боддог вэ?

-Бизнес санаа. Би гоо сайхны бизнестээ амжилт гаргаж,  хувийн амьдралдаа ч азтай байхыг хүсч байна. Өнөр өтгөн гэр бүлтэй бас өөрийн гэсэн фермтэй болмоор байна.

04

-Кайли Женнер. Та саяхан нэг ярилцлагадаа 30 хүрсэн хойноо хүүхэдтэй болно гэдэг хэтэрхий оройтно гэж ярьсан байсан. Үнэхээр ингэж боддог хэрэг үү?

-Би 30 хүрсэн хойноо хүүхэдтэй болохыг хүсэхгүй байна. 30 хүрсний дараа яг юу болохыг нь мэдэхгүй. Тиймээс сайн хэлж мэдэхгүй байна.

05

-Гэхдээ эгч нар чинь бүгд л 30 эсвэл 30 гарсан хойноо анхныхаа хүүхдийг өлгийдөн авсан байдаг шүү дээ?

-Гэхдээ өмнө нь тэд бүгд л хүүхэдтэй болохыг хүсдэг байсан юм шүү. Ким ч гэсэн. Тэр 30 нас хүрэхээсээ өмнө хоёр хүүхэдтэй болмоор байна гэж дандаа хэлдэг байсан.

06

-Би чиний хийсэн нэг үйлдлийг чинь биширч явдаг. Инстаграмм хуудастаа зовж шаналсан дагагчиддаа анхаарал тавьж,  амьдралд нь гэрэл асааж чадсан шүү дээ. Их урамшсан байх даа?

-Сошиал сүлжээнд  өсч яваа, өсвөр насны хүүхдүүд рүү чиглэсэн дарамт маш их байдаг. Учир утгагүй доромжилж, дээрэлхсэн сэтгэгдэлүүд маш их  бий. Тиймээс би тийм доромжлолыг амсч байгаа хүмүүст тусалж, даван туулахад нь тусалсан юм. Би үүндээ  маш их урамшсан. “Хөөх би тэдний төсөөлж байснаас ч илүү том зүйл хийчихлээ” гээд л. Яг үнэндээ тэдний бодит байдлыг өөрийн шүтэн бишрэгчид, дагагчиддаа зөвөөр ойлгуулж чадсан нь миний хийсэн  хамгийн гайхалтай зүйл байсан юм.

07

-Өмнө нь холбоотой байсан эсвэл огт уулзаж байгаагүй хүмүүсийнхээ талаарх зүйлийг шэйр хийж байсан уу?

-Би тэдний цөөн хэдтэй нь л уулзаж байсан. Мэдээж Лиззи гэдэг охинтой уулзсан. 60 фунт жинтэй, идэх эмгэгтэй охин. Тэр өөрийнхөө амьдралаар кино хүртэл хийсэн. Би түүнтэй хувийн шугамаар уулзсан юм л даа. Тэр охин үнэхээр хөөрхөн бас гайхалтай.

08

-Хэрвээ үлдсэн амьдралдаа нэг л хувцас өмсөх ёстой болбол Кайли ямар хувцас өмсөх байсан бэ?

-Хар өнгийн трико, том размерийн хүрэм бас хос кэйт өмсөх байсан.

09

-Шүтэн бишрэгчид чинь хамгийн анх чамд ямар байдлаар нөлөөлж байсан бэ?

-Магадгүй хамгийн анх уруулд минь нөлөөлж байсан юм болов уу. Өмнө нь би уруулаа будсан охидыг хардаг ч үгүй байсан. Уруулын будганд нэг их ач холбогдол өгдөггүй байсан юм. Зүгээр л уруулаа бага зэрэг том болгохыг хүсдэг байлаа. Сүүлдээ уруулаа будсан охид гоё харагддаг болсон. Тэгээд нэг удаа  MAC болон Sephore уруулын будаг худалдаж авахаар дэлгүүрт очсон юм. Тэнд дандаа охид ажиллаж байсан. Тэгээд намайг харуутаа л “Кайли чи ямар өнгийн уруулын будаг хэрэглэдэг юм бэ. Хүмүүс чиний хэрэглэдэг уруулын будгийг чинь их асууж ирдэг” гэж ярьж эхэлсэн. Түүнээс хойш гадаад төрх, ялангуяа уруулдаа анхаарах хэрэгтэй юм байна гэж бодоод нүүр будалтын хичээлд хүртэл суралцсан. Энэ миний хувьд том шийдвэр болсон.

10

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33568
0 эможи
keyboard_arrow_up