Ким Кардашиан: Үхэн үхтлээ өөрийнхөө нүцгэн зургийг авсаар байх болно
2016 оны 5 сарын 18
Реалити шоуны од Ким Кардашиан үхэн үхтлээ өөрийнхөө нүцгэн зургийг дарсаар байх болно хэмээн тангараглажээ. Тэрбээр “Webby Awards-2016” наадамд оролцож анхны шагналыг нь авсан байдаг. Реалити од бүсгүй үргэлж нүцгэн зургаа цахим хуудаснаа нийтэлж, олны анхаарлыг татахын зэрэгцээ, өнгөрсөн жил сельфи номоо хүртэл гаргаад амжсан.
Зөвхөн инстаграмм хуудастаа гэхэд 70 сая дагагчтай Ким онлайн ертөнцөд хамгийн алдартай хүн болж чадсанаар “Break the Internet” гэх шагналын анхны эзэн болжээ. Улмаар энэхүү шагналаа гардаж авах үедээ бүсгүй “Үхэн үхтлээ нүцгэн зургаа авсаар байх болно” хэмээн тангарагласан байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
33424
0 эможи