2016 оны Хавар болон Зуны загварын чиг хандлага

2016 оны 5 сарын 17

Улирал солигдох бүр өөрийн шинэ өнгө төрхийг илтгэхээр зэхэж буй эрхэмсэг бүсгүй таны сонорт дэлхийн хувцас загварын чиг хандлагыг тодорхойлогч томоохон брэндүүдийн танилцуулсан энэ Хаврын хамгийн өвөрмөц коллекцуудыг хүргэж байна.

Хувцас загварын чиг хандлага өөрчлөгдсөнөөр таны төдийлөн зүрхэлж ил гаргадаггүй тийм нандин нууцлаг ертөнцийг ил гаргах сайхан боломжийг олгож байдаг. Энэ хавар та эдгээр онцгой төрлүүдээс өөрт тохирохыг туршаад үзэхийг санал болгож байна.

Sparkle Motion: Гялгар деталиуд зөвхөн шинэ жилийн гоёл байхаа болиод хэсэг хугацаа өнгөрснийг та анзаарсан уу?

Latin Class: Латин үндэсний хэв маягийг харуулсан энэхүү даашинзнууд нь бүсгүй таныг эрхэмсэг бас ялдам харагдуулах болно.

Bedroom Eyes: Бүсгүй таниас хамгийн их зориг шаардагдах даашинз. Өөрийн биеийн хамгийн гайхалтай хэсгийг тодотгон харуулж, бусдаас өмөрмөц чамин харагдахыг хүсдэг өөртөө итгэлтэй бүсгүйчүүдийн хувьд хамгийн сайхан үе ирээд байна.

Blue Jean Babies: Таны хувцасны шүүгэнд тантай хамт насан туршдаа хамт байх тийм л гайхалтай онцлог бүхий хувцас бол гарцаагүй жинс. Хэзээ ч үнэ цэнээ алддаггүй жинсэн хувцас нь энэ удаад мөн хүч түрэн орж ирлээ.

A Silver Lining: Мөнгөлөг өнгө нь эмэгтэй таныг өөртөө итгэлтэй, зоригтой, дайчин харагдуулах болно.

 

123

123

123

123

123

123

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33364
0 эможи
keyboard_arrow_up