Кетти Перри хайртыгаа өмөөрөв

2016 оны 5 сарын 16

Орландо Блум болон Кэти Перри нарын дурлалын түүх тэдний хэлж ярьж буй үйл хөдлөлөөс тодхон харагдаж байна. Саяхан сэтгүүлчид жүжигчин Орландо Блумыг дуучин Селена Гомесын хамт Лас-Вегаст явж байхыг анзаарчээ. Тэд нэгэн шөнийн цэнгээний газарт байсан аж. 

Үүний дараа хэвлэлд тэдний харилцааны талаар ховын чанартай мэдээлэл гармагц сэтгүүлчид Блумыг Перригийн араар тавьсан хэмээн бичих болсон юм. Харин энэ талаар Кэти Перри өөрийнхөө твиттер хуудсанд нэгэн няцаалтыг бичсэн байна. “Шал тэнэг хов жив хөөцөлдөж, түүнийг дэвэргэж байхын оронд энэ ямар сайхан зүйл вэ гэдгийг олж хар л даа” гээд Орландо Блумын украин хүүхэдтэй авахуулсан гэрэл зургийг оруулжээ. 



Харин энэхүү постыг нь Селена Гомес шуудхан өлгөн авч, дахин жиргэсэн байна. Үүнийг гагцхүү Орландо Блум болон Селена Гомес нарын хооронд ямар нэгэн ойр дотно харьцаа үгүй гэдгийг батлах гэсэн оролдлого хэмээн ойлгож болох юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33281
0 эможи
keyboard_arrow_up