Мисс Д.Ариунцэцэг бага охиныхоо зургийг дэлгэлээ

2016 оны 5 сарын 12

Алтны магнат Ц.Мянганбаярыг топ модель Д.Пүрэвсүрэнгээс нь салгаж чадсан “Ард түмний мисс” өргөмжлөлт, фото модель Д.Ариунцэцэг богинохон настай дурлалын романсаа аварч үлдэж чадаагүй. Мисс, загвар өмсөгчдөөр хүрээлүүлэх дуртай хөгшин амрагтаа М.Хайрмаа нэртэй хөөрхөн охин төрүүлж өгөөд ч тогтоож чадалгүй алдсан тэрбээр нэг хэсэг ганц бие ээжийн амьдралаар амьдарсан билээ.

Гэхдээ загварын найзуудын хүрээлэл, намын харьяалалд багтсаныхаа ачаар төд удалгүй “Алтайн хүдэр” компанийн захирал “Баян” хочит Базараатай амраглаж, дүүмэдхэн эхнэрийг нь хүүхдээ тэврээд гэрээсээ явахад хүргэсэн мисс бүсгүй маань дагавар охиноо аваад шууд л нүүгээд ирсэн гэдэг.

Үе мултарсан алтны магнатаас салаад үе тэнгийн алтны уурхайн эзэнтэй ханилсан Д.Ариунцэцэг “уламжлал” ёсоор Сингапурт амаржиж, хөөрхөн охин төрүүлж өгсөн юм билээ. Энэ талаараа удтал нууцалж явсан тэрбээр өнөөдөр бяцхан үрийнхээ зургийг анх удаа харуулж “Энэ хорвоод эмэгтэй хүн болж төрсний минь хамгийн гайхамшигт аз жаргал” хэмээжээ. Мөн том охиноо ч энхрийлэхээ мартсангүй. “Би төгс биш. Гэхдээ хонгорхон үрээ харах бүрт амьдралдаа нэгэн зүйлийг ТӨГС хийж чадсанаа ухаардаг” гэж бичсэн аж. Алт мөнгө, амрагийн явдлаараа зартай болсон мисс бүсгүйн хувьд үр хүүхдээс нь илүү үнэ цэнэтэй зүйл байхгүй биз ээ.

С.Цахиур

www.zone.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33135
0 эможи
keyboard_arrow_up