Нэг сая сарнайг бэлгэнд авсан азтай бүсгүй

2016 оны 5 сарын 12

Оросын алдарт дуучин Алла Пугачевагийн “Сая сая сарнай” дуунд гардаг шиг  Ташкентын нэгэн оршин суугч  найз охиндоо сая сарнай худалдан авч илгээсэн байна. Дуунд гардгаар бол залуу сая сарнай авахын тулд  байр болон уран зургаа зардаг бол энэ залуу 3700 ам.доллараар сарнай худалдан авсанд ялгаа нь байна.   

Энэхүү илгээмжийг хүргэхийн тулд дөрвөн залуу ачааны машин дээр баглаа цэцгийг түшиж явсан байна. Цэцгийн баглаа хэтэрхий их том байснаас бүсгүйн амьдардаг сууц руу оруулж чадаагүй гэнэ. Тиймээс цэцгийг гудамжинд үлдээхээс өөр аргагүй байгаагүй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33117
0 эможи
keyboard_arrow_up