Буруу замаар орсон Диснейн нялх одод

2016 оны 5 сарын 10

Алдарт Уолт Дисней кино компани болон түүний хүүхдийн сувгуудаар нялх балчираасаа алдаршиж, хожмоо Холливууд төдийгүй дэлхийн урлагийн салбарт ул мөрөө гүн үлдээсэн жүжигчин, дуучид олон бий. Гэвч тэдний зарим нь архи дарс, зугаа цэнгэл, хар тамхинд донтож, буруу замаар будаа тээж байжээ.

Линдсей Лохан

Ихэр эгч дүүсийн тухай өгүүлдэг "Аав, ээжийгээ учруулсан нь" гэх киногоор нь бидний сайн мэдэх жүжигчин, дуучин Линдсей Лохан хар тамхинд донтож, эмчилгээнд явж, элдэв хэрэг тарьж, удаа дараа шоронгийн хаалга татаад амжсан.

Майли Сайрус

Ханна Монтанагийн өхөөрдөм хөөрхөн охиныг одоо бид үгүйлж байна. Хэдийгээр тэр заримыгаа бодвол хар тамхитай орооцолдох нь бага ч тайзан дээр унтлагын өрөөндөө байгаа мэт тайчиж, бараг л "Завхайрлын бэлгэ тэмдэг" болоод байгаа билээ.

Деми Ловато

Деми Ловато торны цаана орж үзсэнгүй. Гэхдээ тэр хэт их иддэгээсээ болж эмчилгээнд явж, Майли Сайрус, Жо Жонас нартай хар тамхи хэрэглэж үзсэнээ хүлээж, шүүмжлэлийн бай болж байв.

Селена Гомез

Уолт Диснейн хүүхдийн сувгийн өхөөрдөм хөтлөгч өсч томроод Үнсгэлжингийн орчин цагийн түүхээр цэнхэр дэлгэцнээ алдаршиж, дараа нь уянгалаг дуу хоолойгоороо дэлхийд танигдсан Селена Гомез хар тамхи, гэмт хэрэгтэй холбогдсон удаагүй. Гэхдээ тэр Жастин Биберт донтож, эмчилгээ хийлгэсэн гэх сураг бий.

Жо Жонас

Алдарт Жонасын ахан дүүсийн нэг Жо хар тамхи хэрэглэдэг байснаа хүлээн зөвшөөрснөөр муу нэртэй алдартнуудын эгнээнд шилжсэн юм. Уг нь түүнийг охидууд л уруу татсан гэдэг.

Бритни Спийрс

Өөрийгөө "Өлөгчин" гэж зарлаад амжсан дуучин Бритни Спийрс бас л хар нялхаасаа Диснейн дэлгэцэнд өссөн. Тэр бас л хар тамхи, архинд донтож, гудамжинд гарахаа дөхсөн. Гэр бүл нь сарниж, нөхөртэйгөө хүүхдүүдээ булаацалдаж, аргаа барахдаа бүр үсээ хусч олны анхаарлыг татаж байлаа.

Зак Эфрон

"Эргээд 17 настай болсон нь" киногоороо илүү танигдсан Зак Эфрон Диснейн алдартнуудын нэг нь яах аргагүй мөн. Даан ч том болоод хар тамхи, гашуун ундаанд гүн донтсон юм.

Брайн Бонсалл

"Сая долларын чек" киногоороо алдаршсан Брайн Бонсалл хүү жүжигчин биш шорон оронгоор дамжсан "Хүнд гар" болжээ.

С.Дамдин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
33011
0 эможи
keyboard_arrow_up