О.Дөлгөөн:Хорвоо дээр хаана ч байхгүй, ганцхан надад зориулагдсан даашинз

2016 оны 5 сарын 09

Драмын урлагийн эрхэм дээд шагнал болох “Гэгээн Муза” 13 дахь удаагийн наадамд “Ромео Жульетта жүжиг” бүх шилдгүүдийг нь “түүсэн” билээ.

Тус жүжгийн гол дүрүүд болох жүжигчин Б.Шинэбаяр, О.Дөлгөөн нар театрын босгыг алхаад удаагүй ч ийнхүү хамгийн анхны нэр дэвшсэн бүтээлдээ “Гэгээн Муза”-ийн эзнээр тодорсон авъяастай, адтай залуус. 


Тэгвэл олонд “Орчин цагийн Жульетта” нэрээрээ алдаршаад буй жүжигчин О.Дөлгөөн энэхүү наадмын гоёлоо өөрийн нэр дэвшиж буй дүрдээ тохируулан ариун цагаан өнгөтэй,ханцуй нь сахиусан тэнгэрийн далавч мэт харагдах мөртлөө мөн залуу эмэгтэйн бие галбирыг тодотгох энгэр задгай, бэлхүүсээрээ бариу даашинзаар гоёсон билээ. 


Тэрбээр энэхүү гоёлын даашинзныхаа нууцыг задалжээ. О.Дөлгөөн өөрийн цахим хуудаснаа “Гайхалтай өдөр болж өнгөрсөн. Энэ өдөр намайг өөртөө итгэлтэй харагдуулж чадсан Урлах эрдмийн багш, дизайнер Энхжаргал эгчдээ маш их баярлалаа гэж бичмээр байна. Хорвоо дээр хаана ч байхгүй, ганцхан надад зориулагдсан даашинз гээд бодохоор ямар гоё байсан гээч” хэмээжээ.

 

mnews.mn
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32916
0 эможи
keyboard_arrow_up