Меган Фокс гурав дахь хүүхдээ тээж байна

2016 оны 5 сарын 03

Энэ цагийн хамгийн дур булаам бүсгүйгээр нэрлэгдэж байсан Меган Фокс хэдхэн сарын дараа үрийн зулай үнэрлэх гэж байна. Тэрээр гурав дахь хүүхдээ тээж байгаа нь энэ бөгөөд нөхрөөсөө салаад удаагүй байхдаа хөл хүнд болсноо мэдсэн байна.

    Жирэмсэн гэдгээ мэдэлгүй шахуу хуваарийн дагуу ажиллаж байсан Меган бие давхар үедээ ажиллах нь нилээд хүнд байсныг сэтгүүлчдэд ярьжээ. Тэрээр 10 гаруй жил ханилсан нөхрөөсөө харилцаагаа тасалж, өнгөрсөн оноос тусдаа амьдрах болсон юм. Меган Фоксын экс нөхөр төлөвлөөгүйгээр хүүхэдтэй болсноо хэвлэлийнхэнд ярьсан бөгөөд Меганаас салсан хэдий ч шинэ хүнтэй болох гэж байгаадаа маш их баяртай байгаа гэжээ.

    Меганы хүүхдүүд  хоёр болон гурван нас хүрсэн бөгөөд тэрээр хүүхдүүдтэйгээ явж байхдаа ийнхүү сэтгүүлчдийн дуранд өртсөн байна. Түүний гэдэс мэдэгдэхүйц томорсон байгааг хэвлэлийнхэн онцолж байгаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32584
0 эможи
keyboard_arrow_up