Дэлхийн хамгийн үнэтэй 5 өндөр өсгийт

2016 оны 4 сарын 29
Бүсгүйчүүд ер нь гоё ганган бүхнээс татгалздаггүй улс. Гоё цүнх, гоё гуталнаас бол мөнгө харамлахгүй шүү. Тэдний шуналыг хөдөлгөх үнэт эдлэлийн жагсаалтыг мэдээж алмааз өнгөлөх нь бий. Харин алмаазан чимэглэлтэй өндөр өсгийт бол бүсгүйчүүдийн хувьд хамгийн үнэ цэнэтэй гоёл байхаас аргагүй. Тиймээс энэ удаа уншигчиддаа дэлхийн хамгийн үнэтэй таван өндөр өсгийтийн талаарх мэдээллийг хуваалцаж байна.

1.    Бадмаараг чулуун өндөр өсгийт. Үнэ: Гурван сая ам.доллар

Гурван сая ам.долларыг монгол мөнгөнд шилжүүлж тооцвол, ойролцоогоор 6 тэрбум төгрөг болох болов уу. 250 хүүхдийн багтаамжтай нэг цэцэрлэг барихад, нэг тэрбум орчим төгрөг шаардлагатай бол дээрх тооны хөрөнгөөр 6 цэцэрлэг барих нь. Тэгвэл ийм хэмжээний үнэтэй час улаан өнгийн алмаазан өндөр өсгийт манай дэлхийн хамгийн үнэтэй өндөр өсгийтөөр тодорчээ. Харри Уинстоны хүү Роналд Уинстон энэхүү гутлын загварыг гаргажээ. Тэрбээр “Маргад эрдэнийн орон” киноны 50 жилийн ойд зориулан 1989 онд урласан байна.  Өндөр өсгийтийг 1.350 каратын 4600 ширхэг улаан өнгийн бадмаараг болон 50 каратын алмаазаар чимэглэжээ. Энэ гутлыг ганц хүн ганц л удаа өмсч байсан аж. Тэр нь “Маргад эрдэнийн орон” киноны гол дүрийн жүжигчин Жюди Гарланд байв.

2.    Стюарт Уейцмэн-Үнэ: 3 сая ам.доллар

Хөлийн хуруу ил гардаг загвар бүхий энэхүү шаахай бараг л гурван сая ам.долларын үнэтэй гэнэ. Бараг л хэмээн тодотгосны учир гэвэл уг шаахайг бүтээсэн эрхэм үнэлж, зарж борлуулаагүйтэй холбоотой юм. Гэхдээ л барагцаагаар тооцвол энэ шаахай гурван сая ам.долларын үнэд хүрэх гэнэ. Нэрт жүжигчин, бүжигчин Рита Хейвортын дуртай ээмэгнүүд, алмааз, индранил, торго, бадмаараг гэх мэт үнэт чулуугаар гутал чимэглэгдсэн байна. Дуучин, жүжигчин Кэтлин  2006 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр энэ шаахайг өмсч байжээ. Харин шаахай эдүгээ Рита Хейвортын охинд хадгалагдаж буй ажээ.

3.    Сюарт Уейцмэний Үнсгэлжингийн гутал-Үнэ: 2.2 сая ам.доллар

“Шилэн шаахай”. Энэ өндөр өсгийтийн нэр нь их анхаарал татна. Диснейн хамгийн алдартай гүнж “Үнсгэлжин”-ийн нэрээр нэрлэсэн энэхүү хос шаахай 2.2 сая ам.долларын үнэтэй. Шаахайг италийн сайн чанарын савхи, 565 каратын алмааз, цагаан алтаар чимэглэсэн байна. Энэхүү гайхалтай өндөр өсгийтийг 2004 оны Оскарын шагнал гардуулах ёслол дээр жүжигчин Алисон Краусс өмсч байжээ.

4.    Танзанит өсгийт-Үнэ: 2 сая ам.доллар

Дэлхийн хамгийн үнэтэй өндөр өсгийтүүдийн жагсаалтад мөн л Стюарт Уейцмэн, үнэт эдлэлийн дизейнер Эдди Ле Виан гэгч бүсгүйтэй хамтран  2006 онд гаргасан загвар багтжээ. Гутал хоёр сая ам.долларын үнэтэй бөгөөд Танзани дахь Тиффани үнэт эдлэлийн компанийн илрүүлсэн ягаан, хөхөвтөр өнгийн танзанит чулуу, савхиар уг өндөр өсгийтийг урласан байна. Үүнээс гадна гуталны шагайн хэсэгт 595 карат болон 28 каратын алмааз, 185 каратын танзанит чулуу оржээ.  

5. Бадмаараг шаахай-Үнэ:1.6 сая ам.доллар

Бадмаараг эрдэнийн чулуугаар чимэглэсэн энэхүү өндөр өсгийт “Маргад эрдэнийн орон” киноны бадмаараг чулуун гуталны орчин үеийн хувилбар нь юм. Гуталны үнэ 1.6 сая ам.доллар бөгөөд 123 каратын 640 ширхэг маш ховор Бирмийн цагаан бадмаарагаар чимэглэгдсэн байна. Харин загварыг нь алдарт гуталны загвар зохион бүтээгч Стюарт Уейцмэн гаргаж, 2003 онд урлажээ. Гэвч, Иракийн дайны уршгаар зөвхөн дизейнерийн өрөөнд хадгалагдаж байгаад хожим нь Лондонд олон нийтийн хүртээл болж байсан аж.

Эх сурвалж: www.mminfo.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32441
0 эможи
keyboard_arrow_up