Бейонси нөхрийнхөө нууц амрагийг илчлэв
Дуучин Бейонси нөхөр Жей Зигийнхээ нууц амрагийг илчилсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “Lemonade” буюу “Нимбэгийн шүүс” гэх дуугаа гаргасан бөгөөд энэхүү дууны үг Жей Зи болон түүний нууц амраг Рэчил Роу гэх бүсгүйд зориулжээ.
Уг дуунд “Хонгор минь чи явж болно. Охин бид хоёрт санаа зовох хэрэггүй. Чи л эхэлсэн шүү. Чамайг хардахыг хүсэхгүй байна. Нэгэнт сэтгэл хөржээ. Одоо хангалттай. Охин минь уйлах ч би уйлахгүй. Тэр бүсгүй чинь гайхалтай юм байна лээ. Би харсан” гэх мөрт багтсан байна.
Рэчил загвар зохион бүтээгч бөгөөд олон жилийн өмнөөс Жей Зитэй амрагийн холбоотой байсан гэнэ. Харин Рэчил твиттер хуудастаа “Намайг гэр бүлийн хэрүүлдээ оруулах шаардлагагүй. Уучлаарай эвгүй сэтгэгдэл үлдээсэн бол. Би амьдралтай хүн. Миний амьдралыг хүндэтгээч” гэж жиргэжээ.
Бейонси дууныхаа үгийг өөрөө бичсэн бөгөөд Жей Зи болон Рэчилийн талаар хэлэхээс татгалзсан байна.