Жүжигчин Г.Ундармаа Хан-Уул дүүргийн эмнэлгийн тохижуулна

2016 оны 4 сарын 25

Жүжигчин Г.Ундармаа өнгөрөгч баасан гаригт тохижилт хийсэн ээлжит эмнэлэг болох Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийг хүлээлгэж өгсөн. Тэгвэл дараагийн ээлжид Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийг тохижуулж өгөхөөр төлөвлөжээ. Түүний хувьд өдгөө таван эмнэлгийг "Итгэлийн танхим" ТББ-ынхаа хүрээнд, олны хандив, өөрийн хичээл зүтэлээр тохижуулаад байгаа билээ. Тухайлбал:

1. Улсын клиникийн нэгдүгээр амаржих газрын хүлээлгийн танхимыг засч, тохижуулах ажлын хүрээнд анх удаа иж бүрэн камержуулсан “Аавуудын өрөө” бий болгож, нийт 26 сая төгрөгийн засал, тохижилтын ажил гүйцэтгэжээ.

2. УНТЭ-ийн ЯТТ-ын иргэдийн хүлээлгийн танхим, өвчтөний үзлэгийн өрөө, эмч нарын ажлын өрөө, эмч ажилчдын амралтын өрөө, ариун цэврийн хоёр өрөө бүхий нийт 220м2 талбайг 89 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар засч тохижуулсан.

3. ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн зөвлөх поликлиникийн хүлээлгийн танхимыг бүрэн засч тохижуулсан. Хүлээн авахын нийт 220м2 талбай буюу хүлээн авах хэсгүүд, хүүхдийн тоглоомын өрөө зэргийг 89.2 сая төгрөгөөр тохижуулсан.

4. Авьяас хүүхдийн ордны гал тогооны өрөөг засч тохижуулсан байна.

5. Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн харъяа, Баянхошуу салбар амбулаторийн

-Хүүхдийн эмчийн өрөө

-Вакцины сувилагчийн өрөө

-Вакцин хийх өрөө

-Вакцин хадгалах өрөө

-Хувцасны өрөө бүхий 72м2 Хүүхдийн кабинет, 64м2 хүлээлгийн танхимыг 30 гаруй аж ахуйн нэгж, хувь хүний 34.437.420 төгрөгийн засвар тохижилтын ажлыг хийж дуусгажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
32198
0 эможи
keyboard_arrow_up